Монголчуудын гарал үүсэл
Монголчуудын үүсэл гарлын тухай Монголч эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээлтэй танилцаж болох боловч Монголчууд хэдий үеэс угсаатан болон бүрэлдсэн, өвөг Монгол нь ямар хэлтэн байсан тухай маргаантай таамаглал бий. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг судлахад хамгийн түрүүнд хүний үүсэл гарлын тухай асуудлыг гүнзгий авч үзэх нь зүйтэй. Өвөг дээдсийн маань тодорхойлсноор "Мянган амьтны манлай, түмэн амьтны түрүү" хүний үүслийн талаар олон эрдэмтэн таамаглал дэвшүүлэн оюун ухаанаа уралдуулсаар өдийг хүрчээ. Хүний гарал үүслийн тухай асуудалд дорвитой өгсөн хариултыг шинжлэх ухааны зүгээс хамгийн оновчтой баталгаатай онол болох Ч.Дарвины онол өгсөн юм. Хүн нь эрт цагийн хүн дүрс бичнээс үүссэн гэх энэ онол нь цаашид хөгжин хүн үүссэн газар нутгийн байдлаас хамааран нэг төвт онол болон олон төвт онол үүссэн. Азийн төв хэсэг болон өмнөд хэсэг, Африк тив нь эртний хүн болон хүн дүрст бичний эд өлгийн зүйлсээр баялаг байдгаас хүн үүссэн байх магадлалтай төвүүдийн тоонд зүй ёсоор ордог.
Хүний дээд өвөг Төв Азиас гаралтайн тухай онолыг М.Ф.Нестурх "Хүн төрлөхтөний ууган эх орны тухай, Хүн төрөлхтөний уг үүсэл" номондоо "Энэ нь эрт цагт бичнээс хүн үүсэх үйл явцад түлхэц өгөхүйц байгалийн хүчин зүйл нөлөөлж болох газар нь Төв Ази юм" хэмээн онцолсон байна. Мөн Америкийн нэрт хайгуулч, түүхч Г.Ф.Осборнийн тэргүүлсэн эрдэм шинжилгээний ангийн явуулсан судалгааны ажлын дүгнэлт нь Төв Азид хүн үүсэн байж болох таамаглал байсан юм. Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс олсон чулуун зэвсгийн эд өлгийн зүйлсээс харахад хүн дүрст бичний үлдэгдэл олдсон тодорхой баталгаат баримт үгүй боловч хуучин болон доод чулуун зэвсгийн соёлын дурсгалууд маш өргөнөөр олддог. Ялангуяа хайргаар хийгдсэн чулуун зэвсгийг одоогийн Монголчуудын уугуул нутаг Гурван голын сав газраас хайгуулчид багагүй хэмжээгээр нээсэн байна.
Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутагт чулуу бэлтгэх доод чулуун зэвсэг үйлдвэрлэх дарханы газрын эд өлгийн зүйлс нь Монгол оронд балар эртний уе буюу ойролцоогоор 300-100 мянган жилийн өмнө хүн амьдарч байсны баталгаа болж өгдөг. Мөн МЭӨ 40 орчим мянган жилийн өмнөөс арьс өнгөний болон хэл ярианы ялгаварлал явагдаж эхэлсэн гэдэг баримтаар бол гарцаагүй хүн төрөлхтөний өлгий нутаг бол Монгол орон юм гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Хүн төрөлхтөнийг арьс өнгөний ялгаагаар нь Монголжуу, Европжуу, Негржүу гэсэн гурван үндсэн бүлэгт хуваадаг нь санамсаргүй зүйл биш. Монгол хүний нэгэн онцлог бол Монгол хүн бүр хөх толботой төрдөгт байдаг. Хөх толбо нь дэлхий дээр Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Афганистаны Хазарстан, ОХУ-ын Халимаг улс, Буриад улс, Солонгос, Унгар улсын мөн зарим нутагт амьдардаг хүмүүс болон Америкийн Индианчуудын дунд ажиглагддаг. Унгар, Солонгос зэрэг улсад эртний Монгол улсуудын булаан эзлэлт, нүүдлэн суурьшилт зэргээс хамаардаг байж болох боловч Америкийн уугуул оршин суугчдын хөх толбоны хувьд анхаарал татахуйц байна. Америк тив рүү Азиас хүн Берингийн хоолойгоор дамжин нүүдэллэн очсон гэх таамаглал байдаг бөгөөд үүнийт Р.Ч.Эндрюсийн эрдэм шинжилгээний ангийн эрдэмтэн Н.Нельсон Аляск ба Говиос олдсон эд өлгийн зүйлийн үлдэц хоорондоо нэн төстэй байгаагаар уг таамгийг баталсан байдаг.
Бүх хүн төрөлхтөн 3000 гаруй хэл яриагаар хоорондоо ярилцдаг бөгөөд хэлзүйн шинжлэх ухаан зарим нэг нийтлэг шинжээр нь Индо-Европ, Семит-Хамит, Алтай, Фин-Угор гэх мэтчилэн 10 орчим болгон ангилан таньсан байдаг. Үүнээс Алтай хэлний бүлэгт Монгол хэл ордог бөгөөд ойроос Манж, Түрэг болон холоос Япон, Солонгос зэрэг хэл хамрагдана.
Нийтийн тооллын III мянганд Төв Азийн нүүдэлчдийн хэл болох Өвөг Алтай хэл хэл задран Өвөг Монгол, манж, түрэг хэл үүсэхийн хамтаар эдгээр хэлээр ярилцдаг овог аймгуудын дунд соёл, зан заншил болон амьдралын хэв шинжийн ялгаварлал явагдан тусдаа овог аймгуудад хуваагдах болсон.
Монголчуудын удам угсааг нэхэн хөөж үзвэл Хятадын зарим түүхчид эртний Ся улсын хаан Зе нь маш хэрцгий догшин байсан учир улс оронд нь бослого гаран төрт улс эргэж Шан улс тогтсон гэх бөгөөд хуандигийн хүү Хунь Юй хойд нутагт цөлөгдөн мал адгуулан аж төрж улмаар Хүннү улсын уүсэл тэр болов гэх. Энэ таамаглал нь өмнөд Нанхиад улсын дээрэнгүй бодлогын нэг илрэл байсан юм. Мэдээж хойд нутагт цөлөгдсөн ямар нэгэн дотор иргэн байлаа ч Монгол хэлийг зохион, шинэ ундэстэн бий болгох үндэслэл үгүй нь мэдээжийн хэрэг юм. Шарын шашин Монголд хүчтэй нөлөө үзүүлсэн үеийн туүхчид Монголчуудыг Энэтхэг, Төвдийн хаан Хүзүүн болон Алтан сандалт хаадын удам мэтээр бичсэн байдаг.
Мөн Монголын нууц товчоонд гардгаар аль нэг тэнгис далай болон нуурыг гатлан ирсэн Бөртэ Чоно болон Гоо марал нарын удам гэж тайлбарлан Японоос тэнгис гатлан ирсэн гэх буюу аль нэг газраас нүүдэллэн ирсэн гэж баталдаг. Өчүүхэн миний бодлоор Монголчуудын өлгий нутгийг аль газраас ирсэн нүүдэлчдийн удам мэтээр бичих нь эндүүрэлтэй бөгөөд аль хүн үүссэн цагаас Монголчуудын дээд өвөг болох отог аймгууд энэ нутагтаа аж төрөн, нүүдэлсээр ирсэн гэж боддог. Монголчуудыг нүүдэлчин гэдэг утгаараа газар нутаггүй мэтээр бичдэг нь маш эндүүрэлтэй зүйл юм. Монголын малчин ард түмэн маань тодорхой тогтоосон тэг, газар нутгийг хамарч хаваржаа, намаржаа, зуслан, өвөлжөөндөө цаг үеэ тохируулан бууж нуүдэллэн аж төрсөөр ирсэн. Харин дайн тулаан болон ган зудны аюул тохиолдоход оторлох буюу дайны хөлөөс зайлан нүүж, аюул өнгөрсөн үед эргэн нутагтаа ирдэг байсан уламжлал бий.
Төв Азид эрт нэгэн цагт төрт улсаа байгуулан хүчирхэг явсан Түрэгүүдээс гаралтай мэтээр зарим түүхчид гуйвуулан бичдэг. Энэ нь огт үндэслэлгүй зуйл бөгөөд Түрэг хэл болон Монгол хэл нь Алтай хэлэнд харъяалагддаг ч мал аж ахуй эрхлэхээс өмнө энэ хоёр хэл салсан гэдэг таамаглал байдаг. Учир нь мал аж ахуйтай холбоотой уг хэллэг нь хоорондоо огт төсгүй байдаг ба тоо болон зарим нэг нийтлэг зүйл дээр ижилхэнээр нэрлэх явдал байдагтай холбоотой. Харин Монгол болон Түрэг нь Балар эртний үеэс нэг угсаа гарвалтай гэж баталсан нь үнэнд илүү ойртоно. Монгол гэдэг нэрийн үүслийн талаар Тоба улсын цэрэг сахал үсэндээ баригдсан гарал үүслээ үл мэдэх нэгэн боол олзлон авч Мугулюй буюу мухар толгойт гэж нэр өгөв. Хойшид тэрээр боолоос чөлөөлөгдөн Морин цэрэг болоод, ноён болж хүн ам өсөж хүчирхэгжин Монгол гэдэг нэрийг уүсгэв гэсэн түүх бий. Уг боолыг барьсан Тоба улс бол эртний Сүмбэ улсын аймаг бөгөөд Сүмбэ нь Өвөг Монгол хэлтэн аймаг байсаар атал нэгэн боолыг барьж авснаар тэндээс Монгол гэдэг нэр үүсэв гэдэг нь мөн л үгүйсгэлтэй санагдаж байна.
Эрт нэгэн цагт нэг овог аймаг хядагдаж барагдаад хүү, охин хоёр үлдэн зугтаж Эргүнэ Хунд очин эндээс Монгол овогтон тодруулвал Монгол Нирун, Монгол Дэрлигэн аймгууд үүссэн гэсэн домгоор зарим түүхчид үнэн бодит мэтээр батлахыг оролддог. Хамниган овог үүссэн гэх Охид, Хүүхэд гэх ууланд очиж амь гарсан хүүхдүүдийн тухай домогтой нэн ойр байгаа нь сонирхол татдаг. Хэдийгээр цөөн хэдэн өрх гэр очсон болон ууланд шахагдсан байж болох боловч түүхийн хувьд ингэтэл Монгол аймгууд цохигдон түрэгдэж байсан нь Түрэг, Уйгуруудын үед хамаарагдана. Түрэг нь угтаа Нируны өтөг боол аймаг байсан. Ингэхээр Түрэг аймгуудаас өмнө Нирун үүссэн нь тодорхой байна. үн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд хамгийн анх төрт улсаа үүсгэсэн голомтуудад эртний Египет, Грек, Ром, Хоёр мөрний улсууд (Ассир, Вавилон зэрэг), Энэтхэг, Хятад ордог. Эртний Хятад улсад МЭӨ2140-1711 оны үеэс боолын соёл иргэншил бүхий Ся улс, дараа нь Шан улс тогтсон гэж үздэг бөгөөд энэ үеэс умард зүгт нүүдэллэн амьдардаг бүдүүлэг нүүдэлчид хил залган амьдардаг тухай сурвалж бичигтээ дурьдсан байдаг. Эдгээр нүүдэлчин аймгуудыг нийтэд нь ху, жун, ди гэж нийтэд нь нэрлэж, цаашид дотор нь нохой жун, линь ху, дун ху зэргээр нарийвчлан ялгаж таньдаг байсан бололтой.
Мөн эртний төвд улс Монголыг хор, согбу зэргээр тэмдэглэсэн байдаг. Харин Европийн түүхчид Ромын эзэнт улсын үед тэнгэрийн ташуур хэмээгдэх Аттилла хааны Гунн улсаас Монгол хэлтэн аймгуудын тухай мэдэх болсон. Эртний хүннү цэрэгтэй тулалдсан Хятад жанжны тэмдэглэлд хүннүгийн цэрэгт Цагаан царайтай, хонгор шаргал үстэй цэнхэр нүдтэй цэрэг олон байдаг бөгөөд тэд байлдахдаа бамбайгаараа яст мэлхийн хуяг хийн тулалдсан байдаг. Өнөөдрийн байдлаар Хүннүгийн үеийн булшнаас эртний Ромын үеийн эд өлгийн зүйлс олдсон нь ямар нэгэн холбоо харилцаатай байсныг гэрчилнэ. Зарим түүхчид Ромын нэгэн легион дундад Ази руу аялан яваад огт сураггүй алга болсныг Хүннүгийн цэрэгт олзлогдон боол болсон мэтээр таамаглал бичсэн байна. Харин эртний Грек Ромтой харилцаатай байсны нэг гол гэрч нь Монголын алдарт "Сулхарнай хааны түүх" юм. Сулхарнай жанжин бол Македоны Александр хаан болохыг баталсан байдаг.
Төв азийн өндөрлегт олон хүчирхэг овог аймаг, төрт улсууд мандан бадарч бутран сарниж байсны нэг нь бидний өвөг дээдэс болох хүннүчүүд буюу Хүннү гүрэн юм. Түүхэнд тэмдэглэгдэх болсон цаг хугацаа нь МЭӨ II зуун боловч хятадын эртний МЭӨ Л1-/1 зууны үед үүссэн гэх Шан улс болон түүний дараа дараагийн эзэнт улсуудыгайлган болгоомжлуулж байснаас үзэхэд түүнээс эртнээс улбаатай болох нь харагдаж байна. Хятадын цагаан хэрэм МЭӨ У-р зуунд баригдаж эхэлсэн гэж үзвэл үүнээс өмнө 500 магадгүй түүнээс ч урт хугацаагаар урд хөршөе зовоосны эцэст нанхиадын хуанди нар аргаа барахдаа хэрэм барих шийдвэр гарган ажлыгэхлүүлсэн байх л да.
Нүүдэлчид тусгаар овог аймгуудыг нэгтгэснээр дотооддоо хүчирхэгжихийн хамт гадагшаа том хэмжээний дайн тулаан хийх боломж нээгдэн мөн нийгэмших явц хурдсаж эхэлсэн. Хүннүчүүдийн хүчирхэг шаньюй Модуны үед газар нутгийг гурав хувааж төв хэсгийг өөрөө захиран зүүн, баруун хэсгийг Жуки ван, Лули вангаар захируулж тэдний доор мянгад, зуутын ахлагч ноёд түшмэдүүд байсан нь хожимын нүүдэлчид энэ аргыг шууд авч хэрэглэж байжээ. Хүннү нарын сурвалжит овог нь Хуянь, Суйбу, Лянь гурав байсан бөгөөд эндээс сурвалжит ноёд түшмэдүүд үе залгамжилан гардаг байсан. Сонирхолтой нь хожмын Сүмбэ, Нирун улсуудад бас Хуянь овгийнхон сурвалжит овог байсаар байсан бөгөөд Монголын Хиад овог эртний Хуянь овгийн үргэлжилэл ч байжболохталтай. Хүннүчүүд хүчирхэгийн туйлд хүрсэн нь нанхиадын Жоуулс МЭӨ256онд бум гаруй цэргээр дайрахад тэднийг хиартал цохиж буцаасан тухай мөн МЭӨ 200 онд нанхиадын Хан улсын цэргийг400 мянган морьт цэргээр бүслэн байлдахдаа баруун талд дан цагаан, хойд талд дан хар, зүүн талд дан халзан, өмнөд талд дан саарал морьдоор зүс нийлүүлэн дайтаж байсан нь тухайн үедээ хэмжээлшгүй олон адуутай, хүн хүч зэр зэвсэг ихтэй, байлдах чадвараар ялгарсан болохыг нь илтгэж байна. Нанхиадын хан улсын үед цагаан хэрэмнээс хоишхи нутгииг нум агсагч нүүдэлчидийн эзэмшил хэмээн эрхгүй хүлээн зөвшөөрч гэрээ хэлэлцээр хийжбайсан нь хүннүчүүдийг өөрийн бичиг соёлтой байсныг илтгэнэ.
Эртний хятадын сурвалж бичигт тэд мал гаршуулах, морин дээрээс харвах зэргийг нүүдэлчидээр заалган сурч байсан тухай байдаг. Харин Хүннүчүүд ямар бичиг хэрэглэж байсан нь одоогоор эд өлөг олдоогүй боловч цаг хугацааны явцад мэдэгдэх нь гарцаагүй бизээ. Хүннү гүрэн цаг хугацааны эрхэнд хүч сулран буурч ирснийгХан улс ашиглаждотроос нь хагалан бутаргах, гаднаас нь довтлон дээрэмдэх, зарим хэсгийг нь еөртөө татах гэх зэрэг бодлогыг тасралтгүй хэрэглэснээр манай эриний эхний үед Хүннү гүрэн 3 хэсэг болон бутрав. Энэ хойд, өмнөд болон цагаан Хүннү нэртэйгээр хуваагдаж цагаан Хүннүчүүд Энэтхэгийн хойд хэсгийг эзлэн Гуптийн улсыг унагааж Эфталитын хаантулсыгбайгуулав. Өмнөд Хүннүчүүд өөрсдийн гарал нэг болох Сүмбэ нартай нэгдэн төрт улсаа байгуулжээ.
Сүмбэ буюу Сянбичууд Монгол хэлтэй анчин, нүүдэлчид байсан бөгөөд МЭ 150 -д оны үед Хүннүгийн орыг эзлэх хүртлээ өсөж хөгжжээ. Харин хойд Хүннүчүүд нүүдэллэсээр Кипчакийн тал, Дунай, Балканы хойг хүрч хожим 450 оны үед Тэнгэрийн ташуур хэмээгдэх Атиллагийн удирдлагын дор улсаа хүчирхэгжүүлэн тухайн үеийн хүчирхэг гүрэн болох Зүүн, Баруун Гот мөн Алан, Вандалыг шахан Ромчуудыг хашрааж байжээ. Хойд хүннүчүүд нүүдэллэн очиж тусгаар улсаа байгуулсан голомт нь түрэг угсааныхны ууган газар нутаг байснаас тэдэнд түрэгийн хэл, соёл, зан заншил нөлөөлснөөс зарим түүхчид хүннүчүүдийг түрЗг гаралтай мэтээр эндүүрэн бичсэн байх нь тааралддаг. Энэ эндүүрэл нь гадаадын томоохон эрдэмтэдийг бас төөрөгдүүлсэн нь Ф.Мюллер, Л.Гумилёв, А.Бернштам, В.Радлов нар хүннүчүүд түрэг хэлтэн мэтээр бичсэн байдаг.
Хүннүчүүд Монгол хэлтэн байсан гэж К. Ширатори, И.Шмидт, П.Паллас, Н.Бичүрин, Ф.Бергман нар үзэж байгаа бөгөөд Монгол судлаачдын дийлэнх олонх нь Хүннүчүүдийг Монгол хэлтэн, Монгол угсаатан байсан гэж тооцох болжээ. Үүний баталгаа нь Хүннү гүрнийг залгамжилж гарч ирсэн төрт улсууд болох Сяньби, Нирунчууд Монгол хэлтэн , Монгол угсаатан байсныг Эртний хятадын түүхийн бичиглэлүүдэд тодорхойгоор дурдсан байдаг. Хүннү гүрэн бутарсны дараа хүннүгийн түм гаруй өрх Сяньбичуудтай нэгдсэн нь тэднийг хэл соёл, угсаа гарвалаар тун ойр байсныг харуулж байна. Хүннүчүүдийн уналгад хэрэглэж байсан морьдын ясыг өнөөгийн монгол морьдтой харьцуулж үзэхэд нэг үүлдрийн адуу болох нь тогтоогдсон.
Түүнчлэн цэргийн нум багаж хэрэгсэл нь бүх талаараа эртний монгол хийц технологитой ижил байна. Эндээс Монголчууд нь Хүннү, Сяньби, Нирунчуудаас гаралтай гэвэл Хүннүчүүдийн дээд өвөг нь хүн сармагчин буюу бич болж таарна. Тэгэхээр бид язгуурын гаралтай төдийгүй төв азийн цээжинд төрж, өсөж бойжсон газар нутгийнхаа жинхэнэ эзэд болж таарч байна. Туркуудын байгуулсан 16 гүрний тоонд Авар түрэн орж явах нь сонин төдийгүй бидний соёлыг гуйвуулж байгаа хэрэг мөн. Нирун гүрнийг тэдний өтөг боол түрэг угсааныхан бослого гаргаж унагааснаар түрэгүүдэд цохигдсон нирунчуудын зарим хэсэг нь хойд хүннүчүүдийн араас өрнө зүг нүүдэллэн одов. Тэд дундад ази, европийг дамнасан хүчирхэг Аварын эзэнт улсыг байгуулж байсан түүхтэй. Одоогийн Унгар, Дагестан улсуудын угсаа гарвал энэ Аварын эзэнт гүрэнтэй салшгүй холбоотой байдаг. Тэгвэл яагаад түрэгүүдэд хөөгдөж өрнө нүүсэн Монгол хэлтэнгүүдийн улс Түрэгүүдийн байгуулсан улс болчихдог нь сонин байна. Унгарууд хөх толботой төрдөг нь бид нэг угсаа гарвалтайг харуулж байна. Харин Түрэгүүд хөх толботой төрдөггүй нь тэднийг Хүннүчүүдийн угсаа мөн гэдэгт эргэлзүүлж байна.